СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-02-01

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулж байна.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг юм.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгджээ.  Харин өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан. Үүнд бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ.

Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авчээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг юм байна. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 9 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 6 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд Булган, Завхан, Говь-Алтай аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахиагүй байна.

Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээр өссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдсэн байна.

Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлсөэ байна.

21 аймгаас Дундговь 21, Завхан 20, Булган 19, Говь-Алтай 18, Баянхонгор 17 аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь нийтлэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Булган
1 жилийн өмнө
119.40.98.177

Энэ яаж, ямар аргачлалаар гаргадаг үнэлгээ вэ Үүнийгээ иргэдэд нээлттэй тавимаар байна Аймгууд юун дээрээ анхаарахаа ч мэдэж авмаар байна

Зочин.
1 жилийн өмнө
122.201.24.212

Төв аймаг маань хаана ч байхгүй бх чинь хотод дагаар орчихсон биш бгаадаа.

Зочин
1 жилийн өмнө
122.201.24.11

хахахахаха

Би
1 жилийн өмнө
64.119.25.176

Яваандаа газар нутгаа ухуулаагуй бурэн бутэн авч улдсэн нутаг газрын хор багатай байх болно

Зочин
1 жилийн өмнө
202.179.21.246

Ямар аргачлалаар яаж гаргаж байгаа нь тодорхойгүй ийм хачин юм гаргаж байхаа болимоор юм.

Oooo
1 жилийн өмнө
66.181.161.41

Oilgohgui bol duugui baigaach.Todorhoi ltailbarlasan bnadaa

Зочин
1 жилийн өмнө
174.112.159.86

Зочин : Ганц аймагийг бүрэн дуурэн модон жорлонг,муусны нүхнээс салгаж чадаагүй байж ! Монгол шиг аймаг ,Нийсэлэл нь зуун гаруй жил болоход модон жорлонгоос саладдаг тэгээд том том ярина 400саяжуулчин гэх ш г гутамшиг .Уучлаархй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.