СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн нүүрсний гэх хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Эл хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн ч ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Бидний авсан мэдээллээр прокурорын ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Архангай аймгаас төрийн түшээ болсон Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталж, уг хоёр гишүүнд танилцуулахыг АТГ-ын мөрдөгчдөд даалгажээ.

Дээрх хүмүүсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүсээ оролцуулж далдаас удирдаж байсан хэмээн сэжиглэж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.

АТГ-ынхан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийх үедээ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг зарласан билээ. Харин Ж.Мөнхбатын тухайд нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хүрээнд түүнд холбогдох үйлдлийг  нягталж, улмаар он гараад удалгүй түүний хамаарал бүхий хүн, аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийсэн билээ.

Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт гурван объектод нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
66.181.161.151

...Хуулийн Заалт зөрчсөн л бол...Хариуцлага тооцож...Улсыг хохиролгүй блгож бх нь Зүйд нийцэнэ...Зөв 2...МУ ын тусгаар тогтнол...ЭЗ Т хохирол учруулагсад д..

Зочин
1 жилийн өмнө
192.82.80.155

Мөнхбат бузар би хулхи цаг зүүдэг ухааны юм бураад байлуу

Шалгаж мухарлах зөв
1 жилийн өмнө
66.181.187.202

2018 УИХ ын чуулган дээр У.Хүрэлсүх Ж.Мөнхбатын үнэнг илчилсэн шүү.Цаана өөр олон ээдрэтэй асуудал нуугдаж болзошгүй

зочин
1 жилийн өмнө
103.212.119.185

нүүрсний хулгайн анхлагч загалмайлсан эцэг орон нутгийн таван толгойн хувьцааг хууль бусаар авч ард иргэдийг хохироогч уурхайг олон жил цөлмөсөн 340000тн нүүрсийг бүх ард түмний хувьцаа эзэмшлэг уурхайаа хулгай хийж хил гаалийн хууль зөрчинхудалдаалсан бүлэг толгойлогч Ажнай гишүүн гэмгүй хууль хэрэг завшсаар л байх уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.