СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь-Алтай аймгийн нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа болоод өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ. 

Аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд Хөхморьтод 7 см, Жаргаланд 6 см, Баян-Уулд 2 см, Есөнбулаг, Дарив, Цээл, Тайшир, Шарга, Цогтод 1 см, Тонхил, Дэлгэр, Төгрөг, Халиунд 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтжээ.

Аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс,

  • 50 тн тэжээл,
  • сумдын аюулгүйн нөөцөд 626.0 тн өвс,
  • 296.7 тн тэжээл,
  • малчдын түвшинд 5545 тн өвс,
  • 910 тн үйлдвэрийн тэжээл,
  • 102 тн гар тэжээл,
  • 4354 тн хужир шүү бэлтгэсэн.

Аймгийн Засаг дарга 88 багийн малчидтай уулзалт хийж, мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлууд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцох ажлыг зохион байгуулсан гэдгийг энэ үеэр танилцууллаа.

Бригадын генерал Б.Ууганбаяр аймгийн удирдлага, Онцгой комиссын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой хариулт өгч, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг, чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.