СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-01

Энэ өвлийн эрчим хүчний оргил ачаалал 1474МВт хүрсэн нь цаг агаарын эрс хүйтрэлтэй холбоотой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг зарлан хуралдуулжээ. Хуралд нийт 47 байгууллагын удирдлагууд танхим болон цахимаар оролцож, 2022-2023 оны өвөлжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Хурлын эхэнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК мэдээлэл хийсэн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.7%-аар өссөн бол, 2022-2023 оны өвлийн горимын төлөвлөлт 2.45%-аар нэмэгдсэн нь гадна агаарын температур олон жилийн дунджаас илүү өндөр байгаатай холбон тайлбарлалаа. Мөн

Сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр үйлдвэр, компаниудад үүсээд буй өр, авлагыг бууруулахад онцгой анхаарч ажиллах, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийх, 2023 мөнгөн урсгалыг сар бүр гаргаж танилцуулах, баяр ёслолын үеэр хариуцлагатай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн. Мөн дулааны болон дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд богино хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээний тооцооллыг гаргаж танилцуулахаар боллоо.

Энэ өвлийн цаг агаар олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байгаа ч салбарын хамт олон зүтгэлтэй ажиллаж, сайн давж байгааг онцолсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.