СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр албан ёсны зөвшөөрөлтэй

Өнөөдөр /2023.02.01/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20..-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. 

Хоёрдугаар сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш нутгийн баруун өмнөд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.