Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь дээрмийн хэрэгт шалгахаар авчирсан иргэний толгой руу цохиж, улмаар хохирогч амь насаа алдсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тус хэрэг нь Өвөрхангай аймагт 2016 онд гарсан, цагдаагийн байгууллагаас шалгаж харьяаллын дагуу АТГ-д шалгуулахаар шилжүүлсэн байдаг аж. Дээрх хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Б”-г гэм буруутайд тооцсон. Харин давж заалдах шатны шүүхээр цагаатгасан тогтоолыг гаргажээ. Одоо тус хэргийг хяналтын шатны шүүхэд хэлэлцэж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.