СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Номин сүлжээ дэлгүүр 6,9 тэрбум төгрөгийн торгуулийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Өнгөрсөн оны 11 дүгээр сард ШӨХТГ-аас Хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон супермаркетуудад үе шаттай шалгалт хийхэд "Номин тав трэйд" ХХК-иас хямд үнийн баталгаа зарладаг ч доод үнийг тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлаж, хууль зөрчиж байгаа нь тогтоогдсон. Иймд тус компанид 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм. Уг торгуулийн арга хэмжээ авсныг "Номин тав трэйд" ХХК-иас эс зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хурал өнөөдөр болсон бөгөөд ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулууныг гэрчээр дууджээ.

Түүнээс уг хэргийн явцын талаар асуухад “Шүүхээс нотлох баримт дээр ажиллагаа хийхээр шүүх хурлыг завсарлуулаад байна. "Номин тав трэйд" ХХК-иас хоёр үндэслэлээр гомдол гаргаж, ШӨХТГ-ын шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсэн. Номин сүлжээ дэлгүүр хамгийн олон үйлчлүүлэгчтэй гэдгээрээ ноёлох үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ ААН-үүд уг гэрээний заалтыг зөвшөөрөхгүй бол гэрээ хийдэггүй. Хэрвээ шүүхээс ШӨХТГ-ын торгуулийг үндэслэлгүй гэж үзвэл доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, хууль зөрчиж байгаа уг гэрээний заалт нь үргэлжилнэ гэсэн үг” гэв.

Номин сүлжээ дэлгүүрт бараа нийлүүлж буй хүн уг сүлжээнд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна.

Жишээ нь, нийлүүлэгч 3000 төгрөгөөр ундаа нийлүүлэхээр Номинд хандахад уг үнэ дээр 30 хувь нэмж зардаг. Бусад дэлгүүрт 3900 төгрөгөөс доош зарж болохгүй гэх шаардлагыг тулгарснаар бусад дэлгүүрт хямд зарагдаж байсан ундаа автоматаар үнэтэй болж зарагддаг байна. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг шууд хохироож байгаа хэрэг. Иймд тус компанид 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.