СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-31

Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос 116-д жагсжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2022 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулав. Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш юм.

Харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгт үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон, тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог. 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн үг юм. 30-аас доош оноо авбал маш их авлигажсан, 30-50 оноотой бол авлигын түвшин дундаж, 50-иас дээш бол авлигын түвшин буурч байна гэж үнэлдэг.

Манай улс авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж эхэлсэн. Өнгөрсөн цар тахлын улмаас жил 12 эх сурвалж ашиглажээ. Харин манай улс хамгийн ихдээ есөн эх сурвалж ашиглаж, авлигын төсөөллийн индексийг гаргадаг байна.

2022 онд Вьетнам, Өмнөд Солонгос, Ангол улсууд авлигын түвшингээ бууруулж чадсан байна. Харин манай улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал,

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн гурван онд дараалан хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгджээ. Монгол Улс сүүлийн долоон жилд:

2015 онд 39
2016 онд 38
2017 онд 36
2018 онд 37
2019 онд 35
2020 онд 35
2021 онд 35 оноо тус тус авчээ.

Авлигын индексээр улсын төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг болон төрийн нийтийн алба хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үгүйг үнэлдэг. Түүнчлэн хүнд суртал, төрийн алба хаагчдын ур чадвар, сонгон шалгаруулалт, авлигын хэрэгт холбогдсон төрийн алба хаагчид ямар хариуцлага хүлээж байгааг харгалзан үздэг байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.