СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-31

Д.Лхамсүрэн: ҮСХ-ноос иргэдэд 10 мянган төгрөг, талархлын бичиг өгч байгаа нь үнэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар УИХ-аас шийдвэрлэсэн. "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 26-ны өдрөөс улс орон даяар эхэлсэн.

Зөвлөлдөх санал асуулгын мэдээлэл цуглуулах, үр дүнг гаргах, тайлагнах ажлыг Үндэсний Статистикийн Хороо, аймаг, дүүрэг дэх нэгжүүд хариуцан ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 1570 иргэн нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдах бөгөөд 90 хувьтай үргэлжилж байна гэх мэдээлэл өгөв.

Түүнчлэн зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдэд ҮСХ-ноос 10 мянган төгрөг, талархлын бичиг өгч байгаа аж.

Энэ талаар Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Д.Лхамсүрэнгээс тодруулахад: 

-Зөвлөлдөх санал асуулгын санал авах ажлыг ҮСХ-ноос зохион байгуулж байна. Судалгаанд хамрагдаж буй иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгож байгаа нь үнэн. Статистикийн байгууллагаас судалгаа авахад тухайн иргэн цаг зав гаргаж өгдөг учраас урамшуулал олгодог тогтолцоо байдаг. УИХ-аас хэрэгжүүлж буй ажил учраас урамшууллын мөнгийг улсын төсвөөс гаргана гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ж оролмаа 99316849.
1 жилийн өмнө
202.126.90.20

Энэ санал асуулганд оролцёоо

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.60

Санал асуулгандаа идэвхтэй оролцоорой.үнэн зөв өгвөл судалгаа үнэн гарна

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.60

Түүврийн аргаар сонгодог биздээ.юу ч мэдэхгүй байж доромжлохоо болиоч.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.