СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-31

🔴LIVE: Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд шаардлага хүргүүллээ. Тус холбооноос нийт ажилчдын цалинг 30 хүртлэх хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна. 

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэн:

-Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хөдөлмөрчдийнхөө хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр 2022 оны 11-р сард зохион байгуулагдсан. Тус холбоонд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн

Тус холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1 дэх зүйлийг үндэслэн “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт тарифын хэлэлцээрт” оролцох хүсэлтийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхэд 2022 оны 11-р сарын 15-ны өдөр хүргүүлсэн.

Гэтэл ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг нь зөвхөн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оруулж 2022 оны 12-р сарын 23-ны өдөр салбарын хэлэлцээрийг хийсэн байна. Тарифын хэлэлцээрээр бидний цалин тогтоогддог. 2019 оноос хойш хүрсэн түвшнээсээ буурсан гэж бид үзэж байна. юм.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний ассоциаци болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулагдсан дээрх 2023-2024 оны хамт тарифын хэлэлцээр нь тус салбарын хөдөлмөрчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн илэрхийлээгүй, ажилчдад тулгамдаж байгаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадаагүй зэргээр тус салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 хувь буюу бодит байдлаас зөрүүтэй хэт доогуур нэмэгдүүлэхээр тогтсон байна.

Иймд ЭХЯ, Эрчим хүчний ассоциаци болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны хууль зөрчин байгуулсан 2022 оны 12-р сарын 23-ны өдрийн “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт тарифын хэлэлцээрийг” хүчингүй болгож, тус салбарын нийт хөдөлмөрчдийн төлөөллийг бүрэн оролцуулан хэлэлцээрийг шинээр байгуулахыг шаардаж байна. Нийт ажилчдын цалинг 30-с дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж байна. Манай холбоонд элсэн орсон дулааны цахилгаан станцын ажилтан, албан хаагчид ажил хаяна гэдгээ мөн илэрхийлсээр байгаа гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.