“Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн эмэгтэйд тариа андуурч хийснээс үүдэж, иргэн амь насаа алдсан хэргийг шүүх хурал өнөөдөр /2023.01.30/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан. Тэгвэл уг хэргийн хариуцагч иргэн Н.Нарантуяагийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 14.30 цагт товлосон боловч Иргэний хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн талуудаас гэрч, шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.