СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-01-31

"Орон сууцанд оруулж өгнө" хэмээн 129 иргэнийг залилсан найман этгээдэд ялгамжтай ял оноожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

А, Ж, Ц, У, Л, В, Ө, Р нар иргэд “НОСК, ТОСК-д ажилладаг хүн байгаа, Нийслэлийн орон сууц корпорацийн “Буянт Ухаа 2” орон сууцанд хамрагдах цахим дугаарлалтыг урагшлуулж бүртгүүлж өгнө, уг орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн нэр бүхий 129 иргэнээс нийт 831,388,000 төгрөгийг залилан авсан хэрэг гарсан.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос дээрх найман иргэнд хэрэг үйлдсэн байдал болон хууран мэхлэх процессын ялгаатай байдлыг харгалзан ялгамжтай ял оноожээ.

Тодруулбал, иргэн А-г ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял,

Иргэн Ж, Ц, У, Л нарыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг тус тус харгалзан Ж-ыг 3 жил хорих ял, Ц, У, Л тус бүрийг 10,000,000 төгрөгөөр торгох ял,

Иргэн В-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  

Иргэн Ө, Р нарыг залилах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг тус тус харгалзан Ө-ийг 1 жил хорих ял, Р-ийг 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.     

Шүүхээс иргэн А, Ж, Ц, У, Л, В, Ө, Р нарыг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрт ноогдох хохирол төлбөрөөс хохирогч нарт тодорхой хэмжээг төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хохирол, хор уршиг арилаагүй, тэдний ар гэрийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ялгамжтай ял оногдуулжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.