СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-30

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэдээллээ засуулах шаардлагатай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Үлдсэн 9 хувь нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдаад байгаа юм.

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj систем рүү нэвтрэхэд иргэдийн мэдээлэл зөрүүтэй, давхардал үүссэний улмаас зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байна.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.

Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийж, хүүхдийн мөнгөнд хамрах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгана гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.33

Бохир цалин болон тэтгэмж тухайн жилд орсон зэргийг хамааруулан цалинг гаргасан байсан. Мөн манайх оюутантай. Оюутан ы сургалтын төлбөр байр бусад гээд мөнгө их зарцуулдаг. Нөхөр маань тэтгэврийн 500000 авдаг. 3 том хүн 1 хүүхэд гээд хассан юм бна гэж ойлгосон. Халамж болон нийгмийн даатгал дээр ажлаасаа чөлөө аван аван очсон боловч надад тус нэмэр болох юм хэлээгүй. Тэгээд л ажил руугаа буцсан даа. Уг нь хүүд маань энэ 100000 их л хэрэгтэй байна. Би өөрөө өрхийн эмч. Миний сарын цалин 2022 онд 900000 гаруй байсан. Тухайн жилд 2021 ээс 2022 оны ковидын вакцин болон өвчний дэгдсэн үед улаан бүсэд 1 ч хагас бүтэн сайнд амралтгүй ажилласан нэмэгдэл 3 жилийн тэтгэмжүүд 2022 онд цалингаас гадна орсон бөгөөд үүнээс миний орлогыг тогтмол мэт ойлгож хассан байналээ. Ингээд миний хүүгийн мөнгийг өгөөсэй гэж хүсч байна

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.69

Ипотекийн зээлийн давхар судалж байгаа юу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.