СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-30

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээлжээ. 

Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, худалдан авалт бүрдээ төлбөрийн баримтаа авч, баримтаа баталгаажуулдаг иргэддээ баярлалаа.

Сангийн сайдын 2020 оны "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам"-ын дагуу Монголын татварын алба буцаан олгох саналыг нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлснээс ажлын 20 хоногт буюу хоёрдугаар сарын 21-ний багтан санхүүжилтийг шийдвэрлэх зохицуулалттай. Гэсэн ч Сангийн яамтай хамтран ажиллаж, өнөөдөр шилжүүлж эхэллээ" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Shagjsvren
2 жилийн өмнө
66.181.161.179

Noatni mongo ordoggvi yagad orohgvi bg yum bolo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.