™ watch di|
Нийгэм | 2023-01-30

Сар шинийн үзэсгэлэн худалдааг харьяа дүүрэгтээ зохион байгуулахыг зөвлөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос авч хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны бодлогоо товч танилцуулсан байна.

ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн, сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учир холбогдох байгууллагууд  нь хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, оновчтой арга хэмжээ авч ажиллахыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга зөвлөлөө.  

Тухайлбал,. Дүүргүүдийн томоохон худалдааны төвүүд орц гарц, зогсоолын асуудлаа боломжоороо шийдэж, санаачилгатай ажиллах, мэргэжлийн байгууллагуудтай хамтрах. Авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас мөсөө дор бүр нь тогтмол цэвэрлэдэг байх. Дүүрэгт ажилладаг төрийн албан хаагчдыг амьдран суудаг харьяа дүүрэгт нь шилжүүлэн ажиллуулах боломжийг судлах зэргээр төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээний талаар санал солилцжээ.

Түгжрэл бууруулах чиглэлд зарим дүүргүүд санаачилга гарган ажиллаж буйгаа танилцуулжээ. Худалдаа худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд байдаг Баянзүрх дүүрэг л гэхэд 24 цагийн үйлчилгээний газруудыг бий болгохоор болжээ. Цайз захаас Сансарын тойрог хүртэлх зам дагуу байрлаж байгаа авто машин засварын газруудыг шөнийн цагаар ажиллуулах санаачилга гаргаад явж байгаа юм байна. Хэрэв энэ арга хэмжээ ажил хэрэг болбол машин засвараар үйлчлүүлэхээр дараалал үүсгэдэг өнөөдрийн байдал бага ч гэсэн цэгцрэх үр дүн гарна гэж БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх онцолжээ.

Мөн Намъяанжүгийн гудамжны худалдаа, үйлчилгээний төвүүдийг ч шөнийн  үйлчилгээнд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж буй мэдээллийг танилцуулжээ. Энэ мэтээр дүүргийн удирдлагууд төвлөрөл сааруулж, түгжрэл бууруулах чиглэлд онцгойлон оролцож, хамтран талаар санал солилцжээ.

Өнөөдрийн уулзалтаар яригдсан дээрх ажил, арга хэмжээнүүдийн тухай  үр дүнгийн мэдээллийг ирэх гуравдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хуралд танилцуулахаар болсон байна. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.