Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,“Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв.
2023 онд төмөр замаар 35.0 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8 хувиар нэмэгдэнэ гэх тооцоог гаргажээ. Мөн хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,“Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэж салбар яамнаас мэдээлэв.
Мөн холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт нэг мянга 399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлэхээр төлөвлөгөөт ажлууд шат дараатай явагдаж байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш сайн байна.Хөөт Бичигтийн төмөр зам Наушка- Эрээний төмөр зам хоёр шугамтай болтол бараг орлох үүрэг гүйцэтгэнэ дээ. Яаравчлах хэрэгтэй .