МҮХАҮТ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтыг зохион байгуулж эхэллээ.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын эхний үе шатны “сорил-тест”-ийн шалгалтыг Төрийн албан зөвлөлөөр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Хоёр дахь шатны шалгаруулалт болох эхний шатанд тэнцсэн оролцогчдын ярилцлагын шалгалт өнөөдрөөс эхэлж байна. Сорилын шалгалтыг нийт 1215 иргэн өгснөөс өндөр оноо авсан 434 иргэн ярилцлагын шалгалтад оролцож байна.
Нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг МҮХАҮТ ахлан, 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд өөрийн байрандаа зохион байгуулна.
Ярилцлагыг тухайн салбарын мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 3 гишүүнтэй 10 баг зэрэг авч буй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.
Ярилцлагын үйл явцад хөндлөнгийн шинжээчид хяналт тавин ажиллаж байна. Ярилцлага нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нөөц бүрдүүлэх нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулах сүүлийн шат юм. Сорилын болон ярилцлагын шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага сонгогдсон албан тушаалд томилно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.