2023 оны Сар шинийн баярын бүх нийтийн амралтын үеэрх жуулчдын статистик мэдээг Хятадын соёл, аялал жуулчлалын яам энэ сарын 27-нд танилцуулав.
Энэ жилийн Хаврын баяраар дотоодын аялал жуулчлалын салбар 308 сая жуулчин хүлээн авч үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс 23.1 хувиар өссөн үзүүлэлт байв. Ингэснээр зөвхөн Сар шинийн амралтаар Хятадын дотоодын аялал жуулчлалын салбарын орлого 375 тэрбум 843 сая юаньд хүрчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30 хувь өссөн дүн юм.
2023 онд Хятадын соёл, аялал жуулчлалын салбар сэргэн, тогтуун өсөлттэй байхыг салбар хариуцсан яам мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.