Батхүүгийн Гансүхийг олон тооны мал хулгайлсан хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Содон шинж тэмдэг: 29 настай, эрэгтэй. 170 см өндөр, 75 кг орчим жинтэй. Дугуй бор царайтай. Давхраатай алаг нүд, махлаг биетэй.
Улаанбаатар хотод байж болзошгүй байна.
Тухайн этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 70511102, 88042567 дугаарт мэдээллээ ирүүлнэ үү. Мэдээллийн нууцыг чанд хадгална. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хамгийн адгийн хулгайч бол малын хулгайч байдаг. Социализмын үед Ч. Лодойдамба гэдэг этгээд морины хулгайчийг магтаж бичээд төрийн шагнал авч байсан. Тэгэхлээр социалист нийгэм бас адгийн хогийн нийгэм бсан.
Социалист нийгмийн үед арай ч одоогийнх шиг хулгайч нар төр толгойлж нийтээрээ хулгайч болж байсангүй. Хамгийн адгийн нийгэм чинь ардчилал юм даа. Хэрвээ улсын үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр хулгайлаагүй бол энэ мэтийн залуучууд шударга хөдөлмөрөөр амьдралаа аваад явах байлаа.
Ямар Аймар юм бэ ээ