СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах ажлын 2023 оны төлөвлөгөөг хэлэлцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал болжээ. Хурлаар тус зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, санал солилцсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийг нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллага, есөн дүүргийн салбар зөвлөл, төрийн бус таван байгууллагын бүрэлдэхүүнтэй байхаар шинэчлэн баталжээ. Тухайлбал,

-Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо
-Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
-Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл гэсэн төрийн бус байгууллагууд салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 92.5 хувьтай байжээ. Тодруулбал,

Нийслэлийн Замын хөгжлийн газраас төвийн зургаан дүүргийн 264 байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам гаргах, хөтөч хавтан байрлуулжээ. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор 8000 хүүхдийг үзлэгт хамруулан, шаардлагатай хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналт, эмчилгээнд оруулсан байна.

Парк шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой налуу тавцан, бэхэлгээтэй сандал бүхий шинэ автобуснуудыг оруулж ирэх зэрэг онцлох ажлуудыг хийжээ.

Харин 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 10 байгууллагаас нийт 25 саналыг ирүүлжээ.
Хурлын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг редакцын засвар оруулан батлахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.