Ардчилсан нам технологийн дэвшлийг нэвтрүүлж зохион баййгуулсан цахим сонгуулиар Ардчилсан намын даргаар нийт санал өгсөн гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбат сонгогджээ.
Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны намрын хаалтын хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан намын даргын сунгаа”-г зарласан.
Уг шийдвэрийн дагуу Х.Алтанхуяг даргатай Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороон \ДоСХ \-ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулсан байна. Намын даргын сунгаанд долоон гишүүн өрсөлдсөн юм.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар өрсөлдсөн.
Ардчилсан намын гишүүд 2023 оны 01-р сарын 28-ны өдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар явуулж өглөөний 08:00 цагт албан ёсоор нээж оройн 22:00 цагт хааж дүнгээ танилцуулжээ.
Нийт санал өгөх эрх бүхий бүртгэлтэй 143.421 гишүүнээс 79.489 гишүүн саналаа өгч оройн 22:00 цагийн байдлаар ирц 55.28%-тай явагдаж өндөрлөжээ.
Ардчилсан нам технологийн дэвшлийг нэвтрүүлж зохион баййгуулсан цахим сонгуулиар Ардчилсан намын даргаар нийт санал өгсөн гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбат сонгогджээ.
Ардчилсан нам мэдээллийн технологи болон нууцлал аюулгүй байдлыг орчин үеийн шийдлүүдийг ашиглан Ардчилсан намын даргаа тодруулах дотоод цахим сонгуулийг зохион байгуулсан гэж байна.
Ардчилсан намын гишүүн танд гар утас байхад л хаанаас ч холбогдож цахим санал хураалтандаа оролцож намынхаа дотоод сонгуульд саналаа өгөх бүрэн боломжтой байжээ.
Намын Үндсэн дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ганбат 20000, Би 18000 гэж Гүндалай ярив. Бусад нь мэдээж бага байгаа. Яаж нэмж хасч бодохоороо бараг 80 000 санал тоологддог юм бэ
Энэ АН ч бүр дампуурлаа л даа БАХ нам ЖЕНКО нам ТЕСО нам одоо бүр БИДОН нам болоод замхарлаа л доо одоо дээд шүүх бүгдийг нь газарын хөрснөөс арчаад хая
Уг миний дэмждэг .гишүүн нь болсон нам байлаа.одоо түүхийн шар хуудсанд үлдлээ л дээ.ардчилал гэж энэ оронд байхгүй болж дээ сошиолоор хүн доромжлох.нэр төрд халдах гүтгэх.магтах нь ардчилал биш. Одоо төрмөл ухаантай аавын хүү ээжийн охид доо л найдах юм