Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр боллоо.
Тэрээр нийт 1187 удаа давж, 45 түрүүлжээ.
Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өгчээ.
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тул түүний хүч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Даваагаас хойш ер нь үзээгүй юм байна шүү