СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-01-27

Урд хөрш рүү зорчихдоо томуу болон ковидын вакцин хийлгэхийг зөвлөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хил нээгдсэнээс хойш 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар /2023.01.26/ ковидын эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна.

Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор БНХАУ руу зорчих иргэдийн урсгал нэмэгдэх хандлагатай байна. Тэгвэл урд хөршид ковидын тохиолдлын тоо өндөр, халдварын эрсдэл их хэвээр, Монголд бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа учир эдгээр эрсдэлийг тооцож бизнес болон аяллаа төлөвлөхийг анхаарууллаа.

Мөн хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалт зүүхээс гадна томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгэснээс хойш 2-3 долоо хоногийн дараа эсрэг биеийн хамгаалах түвшинд очдог учир урьдчилан сэргийлэх тарилга хийлгэвэл халдвар авсан ч хүндрэхээс хамгаалдаг гэдгийг ХӨСҮТ мэдээлэв.

С.САРУУЛ

Эх  сурвалж: www.polit.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.