СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-26

Эрдэнэт үйлдвэр ажлын байран дахь хорт утааг дөрөв дахин бууруулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын Механик цехийн ажилтнууд санаачлан ажлын байран дахь хорт утааг гурваас дөрөв дахин бууруулжээ.

Механик цехийн Металл хийцийн хэсэг дэх плазмаар боловсруулах суурь машинд зүсэлтээс хорт хий болон утааны ялгарах хэмжээ хэт өндөр гардаг нь хэмжилтээр тогтоогдсон. Үүнийг шийдэх зорилгоор суурь машин дээр сорох төхөөрөмж шинээр хийж суурилуулснаар утаа, хорт хий багасаж, хэвийн хэмжээнд хүржээ. Урлан бүтээх хэсэгт мөн химийн хорт бодисоос агаарт ялгардаг үнэртэй ажлын байр бий. Түүнд мөн сорох төхөөрөмж хийж байрлуулсан нь ажлын орчныг таатай болгож, улмаар ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй ажил болсон байна.

Механик цехийн хамт олон өнгөрсөн онд ажлын байрыг сайжруулах, ажилчдын ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор найман ажил хийж гүйцэтгэжээ. 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.