СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-01-26

Эх оронч гэж хэн юм бэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол “моод”-нд орж, Монголыг сонирхогч дэлхийн улс орнууд техник технологийн хөгжил, гадаад харилцаа, тусгай албадаараа дамжуулан  манай улс руу чиглэсэн стратегийн бодлогоо ил, далд хэлбэрээр эрчимтэй явуулах боллоо. Үүний нэг илрэл нь монголчууд бидний үндэсний хувцсаа өмсөөд шударга, эх орончийн “дүр”-ээр сошиал орчинд, эсвэл Сүхбатаарын талбай дээр чанга дуугаар төрөө шүүмжлэх, өөрөөсөө бусад хэн ч байсан үзэн ядах, нийгмээс гадуурхах, нэр хүндийг нь гутаан доромжлох дүр зургаар илэрч байна.

Сүүлийн 30 гаруй жил ардчилал нэрийн дор дур зоргоороо авирлах болсон бидний, монголчуудын сэтгэлийн хөөрлийг гадныхан овжин ашиглаж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан “тархи угаах” технологийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийг төрийнх нь эсрэг өдөөн турхирч, төрд итгэх итгэлийг нь алдагдуулах замаар дотоодын үймээн самуун дэгдээх, жагсаал тэмцэлд уриалах, үүгээр дамжуулан төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх байдлаар зорилгоо хэрэгжүүлэхээр санаархаж байна. Энэ бүгдийг . Харамсалтай нь “шударга”, эх орончдын дүрд тоглосон “эх орончид” маань гадныхны өмнө үнэт зүйлээ гээж байгаа нь тагнуулынхны хараа хяналтаас мултарч чаддаггүй бололтой.

Хэдхэн хоногийн өмнө тагнуулын байгууллагаас яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хуланг баривчилж, шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Олон нийтийн сүлжээнд эрхэм найрагчийг баривчилсан тухай мэдээлэл цацагдахтай зэрэгцэн “Эрх баригчдыг шүүмжилдэг шударга эмэгтэйг хэлмэгдүүлж байна. Ц.Хулан эх оронч хүн, хэзээ ч тагнуул хийхгүй. Ц.Хуланг тагнуул гээд ял шийтгэвэл Монгол сүйрч, мөхөж байгаа улс юм байна. Ц.Хулан бол эх орныхоо төлөө цохилдог зүрхтэй, эх оронч сэтгэл, зүтгэлтэй” гэх зэргээр “уянгалсан” сэтгэгдлүүд хөвөрч эхэлсэн. Магадгүй тэр монголчуудын хайртай охин, шүлэг яруу найргаараа эх орноо магтан дуулсан найрагч байсан учраас түүнийг хэзээ ч тусгаар улс, элэг нэгт монголчуудынхаа эсрэг ажиллахгүй гэдэгт итгэдэг байсан байх. Гэвч Ц.Хуланг эх орны төлөө цохилох зүрхтэй, шударга эмэгтэй гэдгийг хэн, юугаар нотлоод байгаа юм бэ. Тэр .

Хэдийгээр найрагч эмэгтэйг баривчилсан талаар тагнуулын байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй ч өнгөрсөн хугацаанд манай улсын нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг нь илрүүлж, шүүхээр шийтгүүлсэн олон, олон хэргүүд нь сөрөх тагнуулчдыг хэрхэн яаж ажилладаг болохыг хэлээд өгч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд шүүхээр шийтгүүлж, ял авсан юм. Цаана нь мэдэгдэхгүй хэчнээн үйлдлийг тогтоож, таслан зогсоосныг бид мэдэхгүй. Үүнээс гадна, сөрөх тагнуулчид бол өөр нэг экстремист үйл ажиллагаанд бэлтгэж байсан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэхээр болоод байгаа. Эндээс нэг зүйлийг дүгнэж хэлэхэд, тагнуулын байгууллагын үе үеийн удирдлагуудын баримталж буй зарчим нь чимээгүй ажлаа хийх ч тэд хэрхэн ажиллаж байгааг энэ мэт хэргүүд нь “илчлээд” өгч байгаа гэхэд хилсдэхгүй.  

Эцэст нь хэлэхэд, геополитикийн хувьд хоёр их гүрний дунд орших Монгол Улс яагаад гуравдагч орны ашиг, сонирхлыг татаад байна вэ. Энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаа хоёр хөрштэй ажин түжин байлгах, магадгүй Казахстан, Украйн шиг нөхцөл байдалд оруулах сонирхол хэнд байна вэ. Тиймээс . Хүн харагдаж байгаа шиг биш гэдгийг ч монголчууд бид ойлгохоор цаг боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
59.153.87.6

2 дахь нөхөр бол оросуудтай нийлж Эгийн голын УЦСийг эсэргүүцэж байсан эсэргүү мөн байна

Үнэнийг өгүүлэгч
1 жилийн өмнө
202.9.40.5

Хужаа ирлийзүүд эх орончдыг баривчилж байгаа.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.5

Эгийн голын УЦС бол Монголд ашиггүй. Хужаа нарт л ашигтай: Монголд ажил орлоготой суурьших, монгол хүүхнүүдэд ирлийз хүүхэд хийх г.м.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.