СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-01-26

🔴ДОХ-ын вирусийн халдвартай иргэн гэртээ нас баржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн ХӨСҮТ-ийн хашаанд нас барсан" гэх мэдээлэлд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хариу тайлбар өгөв.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн энэ долоо хоногт нас барсан. Энэ хүн манай үндэсний төвийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан хүн юм. ДОХ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай иргэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр эмнэлгээс гэртээ гарсан байсан. Нэгдүгээр сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн хашаанд тусламж авч чадалгүй нас барсан гэж зарим хэвлэл ташаа мэдээлснийг залруулахыг хүсэж байна. 

ДОХ/Сүрьеэгийн халдвартай иргэд гэртээ болон нийгэмд ялгаварлан гадуурхалтад өртдөг маш эмзэг байдалд амьдардаг. Тиймээс энэ хүмүүсийн хувийн нууцтай холбоотой эмзэг мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хэлэхийг хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.