СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-01-26

🔴 Урд хил нээгдсэнээс хойш ковидын эерэг тохиолдол бүртгэгдээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Дэлхий даяар дэгдэлтийг өдөөж буй хувилбарын тандалтыг судалсан. Нийт 85 мянга гаруй сорьцод тандалт хийхэд Омикроны BA5 хувилбар олонхоос нь илэрсэн. Бусад тохиолдолд BA2, BF7, BQ1, XBB зэрэг хувилбар эзэлж байна.

Хятад улсад 122 мянган тохиолдол долоо хоногийн хугацаанд бүртгэгдэж 487 хүн нас баржээ. Шинээр бүртгэж байгаа тохиолдол нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн 24 цагт 19 гаруй мянган тохиолдлыг бүртгэсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлт юм.

Манай улсад өнгөрсөн долоо хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 хувь буурсан үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 16 хүн хяналтад байгаа. Сүүлийн 16 сорьцын 15-аас нь BQ1.2 хувилбар, нэг сорьцоос BA5.2 хувилбар оношлогдсон. Өмнө нь BA7 хувилбар гарч байсныг мэдээлж байсан.

Замын-Үүд-Эрээний хилийн боомт нээгдсэнтэй холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Боомтоор ирж байгаа гадаадын болон дотоодын иргэдээс түүвэрлэн тандалтыг хийж байгаа. Урд хил нээгдсэнээс хойш дотоод, гадаадын 365 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй. Мөн эмнэлгийн ор болон эмийн хангамжийн асуудалд анхаарч ажиллаж байна

Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан иргэд урд хөрш рүү явах нь нэмэгдэх магадлалтай. Эдгээр иргэдэд анхааруулж хэлэхэд, урд хөршид тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байна. Манайд бүртгэгдээгүй шинэ хувилбар дэгдсэн. Тиймээс энэ эрсдлийг тооцоолох нь зүй.Хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалтын хэрэглээгээ мартаж болохгүй гэдгийг сануулмаар байна. Урьдчилан сэргийлэх тарилгын хийлгэхийг иргэддээ зөвлөж байна гэв. 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.