Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн нэг бол гаалийн байгууллага гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Гаалийн байгууллагын албан тушаалтнууд олон жилийн өмнөөс авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаа, АТГ-ынхан шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн нь ч нэг бус.
Тэгвэл АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт гаалийн байгууллагын ажилтантай холбоотой нэг хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлээд байна. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.Баасанжаргал 2022 оны есдүгээр сарын 28-нд агаарын хилийн боомтоор орж ирсэн иргэн Д.Баярсайханы ачааг шалгаад “iPhone-14” гар утсуудаас нь татвар авалгүй өнгөрөөсөн хэрэгт холбогдсон байна. Уг бараанд нь гаалийн татвар ногдуулахгүй гаргасныхаа хариуд 100 ам.долларын хахууль авсан хэмээн дээрх байцаагчийг буруутгаж буй аж.
Улмаар НПГ-аас гаалийн улсын байцаагч Д.Баасанжаргалыг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан албан тушаалаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл гаргаж хахууль авсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэнэ.
Гаалийн байцаагчтай өөр нэг хэргийг өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэв. Улаанбаатар хотын Гаалийн газрын улсын байцаагч Л.Байгалмаа эрх мэдлээ урвуулан бусдаас 100 000 төгрөгийн хахууль нэхсэн хэрэгт холбогдсон аж. Шүүх уг хэргийг хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцон, нийтийн албан тушаал хаших эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АТГ нь ч адилхан баян хулгайч дээрэмчдийн карманд орчихсон. Хэзээ ч том 40, 70 их наяд, 23 сая долларын хэргийг шалгаж чадахгүй. Ихэнх хулгай, дээрэм хийсэн, авилга авсан баячууд нь төрийн эрх мэдлийг гартаа авчихсан тэгээд нөгөө АТГ, Тагнуулын байгууллагуудаа базчихсан. Шүүх, Прокурор нь АТГ, Тагнуулдаа базагдсан. Ийм л схемээр. Нөгөө хулгайч дээрэмчдээ барьж, яллаж чадахгүй учир өөрөө атганд нь байгаа. Тэгээд нэг муу 100 мянга нтр гэсэн хэргээр ажил хийсэн хүний дүрд тоглоно. Энэ нийгмийн гажуудлыг яаж засах вэ???