Баянзүрх дүүрэгт 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж гурван иргэн амиа алдаж, нэг иргэн түлэгджээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэх дуудлагыг 01.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ.
Уг гал түймэрт Б/58 настай, эрэгтэй/,С /44 настай, эмэгтэй/, нэр нас, харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж нас баржээ. Харин иргэн Д /47 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.