СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Тайван: Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэн устгуулах эрх нээлттэй боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх аргыг тодорхойлох, хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах тодруулгыг өглөө. Тэрбээр, 

-Цахим орчинд болж байгаа гэмт хэргийг үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, таслан зогсоосноор гэмт хэргийн тоон үзүүлэлт буурна. Мөн иргэд өөрсдөө гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл, контентыг цагдаагийн байгууллагад мэдэгдэн устгуулах эрх нээлттэй болж байна. Ингэснээр зөрчилтэй гэж үзсэн мэдээлэл цахим орчинд бага түгж, иргэд гэмт хэрэгт өртөх эрсдэл буурна.
Олон улсын үндэстэн дамнасан компаниуд хууль бус, зөрчлийн шинжтэй контентыг устгах бодлого баримталж ажилладаг. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн алба, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулан, бага насны хүүхэдтэй холбоотой хууль бус агуулгатай мэдээллийг цахим орчноос устгуулах арга хэмжээ авдаг.
Шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжсэнээр энэ төрлийн зөрчил гарвал шуурхай арга хэмжээ авч чадна гэсэн юм.

Б.ОД

"Зууны мэдээ" сонин   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.