СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Амарбаясгалан: Нэг нам, нэг Засгийн газар Үндсэн хуулийг шинээр батлах боломжгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар МАХН-ын дарга асан Н.Энхбаяраар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг 2022 оны наймдугаар сард байгуулагдаж байсан. Гэтэл тус ажлын хэсгээс "Бүгд Найрамдах Монгол улс..." гэсэн гарчигтай төсөл хэвлэгдсэн ба Монгол дахь ЭСЯ-уудад тараагдаж эхэлсэн нь иргэдийн дунд "МАН Үндсэн хуулийг өөрчлөх нь" гэсэн эргэлзээ үүсгээд байгаа юм. 

Иргэдийн дунд үүсээд байгаа ярианд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. 

Монгол улсад улс төрийн 36 нам УДШ-д бүртгэлтэй байдаг ба зарим нь Монгол улсын Үндсэн хуулийг өөрсдийн үзэл баримтлалын дагуу бичсэн  (арав гаруй хувилбар) байдаг юм байна. Иймд тэднийг нэгтгэж бичих зорилгоор Ерөнхий сайд захирамж гарган ажлын хэсэг байгуулсан ба ажлын хэсгээс төслөө хэвлэж гаргажээ. "Хэвлэж гаргах нэг хэрэг, батлах гэдэг бүр өөр хэрэг. Нэг зүйлийг дахин дахин хэлэхэд нэг нам, нэг Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх ямар ч боломжгүй. ЭСЯ-уудад яагаад тараасныг асууж тодруулах хэрэгтэй юм байна" гэлээ. 

Иймд иргэдийн ойлгож байгаа шиг "Бүгд найрамдах Монгол улс..." төслийг Засгийн газраас захиалж, батлуулах гэсэн зүйл байхгүй, нэг нам ч батлах боломжгүй гэдгийг ЗГХЭГ дарга хийсэн хэвлэлийн хурлаараа илэрхийлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.