Замын-Үүдийн гэх хэрэгт холбогдсон нийтийн албан тушаалтан болон хахууль өгсөн иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Нийслэлийн прокурорын газраас нийтийн албан тушаалтан Х.Уранбаяр, С.Саруул нар бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, А.Хатансайхан, Х.Уранбаяр, С.Саруул нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, иргэн Г.Доржсүрэн, Б.Уянга, И.Баттамир, Ц.Сүглэгмаа, М.Лундаажанцан, Д.Насанбат, Б.Баярбат, Г.Амгаланбат, Б.Гансүх, Ч.Батхүү, Э.Отгон-Эрдэнэ, Э.Эрхбаяр, Б.Мягмаржав нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,
- Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нар ньMNS4598:2011, MNS4598:2020-д заасан "Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх” стандартыг зөрчин, хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жин тонн хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй,
- А.Хатансайхан нь иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүд Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУ руу нэвтрэхээр ирсэн дарааллын дагуу зогссон байхад тус дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг хилийн боомтоор шууд нэвтрүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
- Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн буюу хоёр, түүнээс дээш удаагийн үйлдлээр хахууль авсан,
- Б.Уянга нь нийтийн албан тушаалтан С.Саруулыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгоход нь хамжигч, хатгагчаар оролцсон, мөн С.Саруулыг хахуул авахад нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хатгагчаар оролцож, хахууль авсан,
- Ц.Сүглэгмаа нь нийтийн албан тушаал эрхэлж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Х.Уранбаяр, С.Саруул нарт хахууль өгсөн,
- Түүнчлэн нэр бүхий 11 иргэн нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Х.Уранбаяр, С.Саруул нарт хахуул өгсөн нь тогтоогджээ.
Шүүх хэргийг 4 өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, нэр бүхий 13 иргэнийг нийтийн албан тушаалтан Х.Саруул, С.Уранбаяр нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцов.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдууллаа.
Харин "хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 12 иргэнд, тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан хүн тус бүрийг нийтийн албанд томилогдох эрх хасах /2-8 жилийн хугацаагаар/, торгох /3-16 сая төгрөгөөр/ ялаар шийтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шийтгэл биш шагнал болсон байна ял нь багадаж ээ бүгд л бүлэг хэрэг байна ш дээ жирийн ардын хүүхэд байсан бол бүгд шорон тэ цүнх баригч суга цавьны үснүүд болхоор шагнуулаад л өнгөрөх юм байна л даа жолооч нараас маш их мөнгө гударсан Ганболд Нямдаваа Мавлет Манлайбаяр Энхболд нар яагаад үлдчихэв ээ эднийг шалгаач захын жолооч гэрчилнэ дээ уг нь