СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Баасанхүү: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг иргэд яагаад эсэргүүцээд байгааг ойлгоогүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн асан хуульч О.Баасанхүү өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Хуульч О.Баасанхүү: 

-Иргэд маань энэ хуулийг уншиж үзээсэй гэж санагдсан. Зарчмын хувьд би энэ хуулийг дэмжиж байгаа. 

Манай сошиалд хэд хэдэн асуудал байдаг. Нэгдүгээрт, . Жишээ нь, Осоржамаа гэдэг хүүгийн нэрээр хичнээн ч пэйж байгаа юм. Тэр хүүхдийг худалдах замаар лайкын тоогоо нэмцгээдэг. Мөн, Загдаа гэдэг хүнд зориулаад Загдаагийн ерөнхий газар гэдэг пэйж байна. Хүнийг алуурчин, чөтгөр гээд биччихдэг. Хэн ч тэрийг арилгахгүй байгаа биз дээ? 

Хоёрдугаарт, Украины дайнтай холбоотойгоор гадны тусгай хүчин манайд ажиллаад байна уу гэж хардаг. Троллууд нь ази царайлаг охидын зурагтай. Тэгээд хүнийг гахай, нохой, шээс баас гээд бичээд байдаг. 

Гуравдугаарт, сошиалд бага насны хүүхдүүд ордог. Тэнд ч ямар цэнзүүр байдаггүй. Жишээ нь, хар тамхи сурталчилдаг. Хутга шөвөг сурталчилдаг. 

Мөн, зохион байгуулалттай троллууд байдаг. Эрдэм, Налайх зэрэг нэртэй троллууд байна. 100-200 хүн суулгаад, 800 мянгаас 2 сая төгрөгийн цалин өгч эсрэг намын хүнийг доромжлох, гутаах, сэтгэгдэл бичих зэргээр ажиллуулдаг. Уг нь . Гэтэл энэ хуулиар зүгээр л блоклох, бандах гэж ярьдаг арга хэмжээ авах юм билээ. Харин яагаад дуулиан тариад байгааг би ерөөсөө ойлгоогүй. Шалтгаан нь, цаг хугацааны хувьд хурдан батлуулсан гэж үзсэн юм уу... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
202.9.46.41

Хүний эрхийг хаагаагүй бх.Гүтгэлэг гадуурхлыг хориод бгаан биш үү.Энэ хуулийг дэмжиж бн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.