Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны хаалтын хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Ардчилсан намын даргын сунгааг зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. С.Эрдэнийн хувьд тус сунгаанд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлэхээс гадна Л.Гантөмөрийг нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг уриалав.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хуралдаан эхэлж байна. Тус хуралдаанаар Их хурлаар хэлэлцсэн асуудлынхаа тайланг хэлэлцэнэ. Мөн дараагийн 16-р их хурлаа зарлан хуралдуулах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дараагийн намын даргын сунгааг зарлах зайлшгүй шаардлага үүсээд байна. Сүүлийн үед Ардчилсан намын нэр барьсан этгээдүүд үндсэн дүрэм, журмыг зөрчих арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Бид бол хүчин төгөлдөр хууль ёсны, тамга, тэмдэгтэй Ардчилсан нам гэдгийг хэлмээр байна. Бидний нэрийг барьж хурал хийгээд байгаа нөхдийг өнөөдрийн хуралдаанд ирэхийг уриалж байна.
Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгааг хэдийд хийх эсэхийг шийдвэрлээд явна. Ардчилсан намын ҮБХ-ны 304 гишүүнээс 248 гишүүн нь өнөөдрийн хуралд ирэх ёстой. Одоогийн байдлаар хурал 80 хувийн ирцтэй байна. Хуульд тухайн бүртгэлийн асуудлыг улс төрийн намын дээд байгууллага нь шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа. Хүчин төгөлдөр хуулийн тогтоол Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчлэх ёстой.
Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх ямар ч боломжгүй. УИХ дахь АН-ын бүлэг нь Ардчилсан намдаа захирагдах ёстой болохоос АН-ын бүлэгт Ардчилсан нам удирдуулна гэж байхгүй. Хууль ёсны нам өнөөдөр албан ёсны шийдвэрээ гаргах гэж байна. Л.Гантөмөртэй уулзахдаа хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэдэг нэг л зүйл хэлсэн. Өнөөдрийн намын даргын сунгаанд Л.Гантөмөр оролцоод өрсөлдөх боломжтой.
Ардчилсан намын тамга тэмдгийг булаан авах хүсэлтэй гадна дотны сонирхлын бүлэг олон байна. Шууд хэлэхэд ОХУ-аас ардчиллын үнэт зүйлсийг устгах үйл ажиллагааг хүчтэй явуулж байна. Үүнд их хэмжээний мөнгө хэрэглэгдэж байгаа. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгаад явж байгаа гэж бодож байна. Ер нь улс төр, эдийн засгийн том бүлэглэлийн тоглоом явж байна. Харин дараагийн намын даргад нэр дэвшихгүй гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ тэнэг галзуу юу эсвэл идсэн ууссанаасаа болоод барьцаалагдсан хог