СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-25

🔴LIVE: Зайсангийн замыг нэг чигийн урсгалтай болгосон нь үр дүнгээ өгсөн арга хэмжээ боллоо гэж дүгнэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Зайсангийн замын хөдөлгөөний өөрчлөлт эерэг үзүүлэлттэй байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Энэ сарын 21-нээс Зайсангийн уулзварын өөрчлөлтөөс хойш уулзварын нэвтрүүлэх чадвар ямар нэгэн хүлээлтгүй болжээ. Хөдөлгөөний эрчмийг 35 хувиар нэмэгдүүлнэ хэмээн анх тооцоолжээ. Өмнө нь 1668 тээврийн хэрэгсэл уулзвараар нэвтэрдэг байсан бол өөрчлөлт оруулсны дараа 2414 автомашин нэвтэрч урсгал 44 хувиар нэмэгдсэн байна. Мөн өдрийн оргил цаг буюу цайны цагаар 2255 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол даваа гарагт 2616 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцжээ.

Нэгдүгээр сарын 16-нд 17-18 цагийн үед буюу оргил ачааллын үед 1326 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол өөрчлөлтийн дараа 2644 автомашин буюу 84 хувиар нэмэгдсэн үр дүн үзүүлжээ. Өнөөдөр өглөөний 7-8 цагийн байдлаар тус замын урсгал 26 хувиар нэмэгдсэн байна. 

Мөн оргил ачааллын үед тус замд ТЦА-ны найман албан хаагч нэг автомашинтай 15-20 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийж хөдөлгөөн зохицуулдаг байсан бол одоогоор тэдгээр албан хаагчдын шаардлагагүйгээр, тээврийн хэрэгслүүд тогтмол жигд хурдаар тэнцвэртэй зорчилт хийсэн үр дүн гарчээ. 

Ирэх даваа гарагт ЕБС-ийн хичээл эхэлнэ. Хичээл сургууль орохоор замын хөдөлгөөний зорчилт ихэсдэг. Улаанбаатар хотын гол гудамж зам нь тээврийн хэрэгслээсээ гурав дахин бага байдаг. Зорчилт хөдөлгөөн нэмэгдэхээр замууд дүүрдэг. Иймд иргэд, жолооч нар эгнээ байр эзлэхдээ замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэхгүй байхыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалав.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.