СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Гадаад улсаас 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авч, улсын орлого болгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсаас 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авч, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгожээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн:

-Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол 2022 онд таван их наяд 24 тэрбум 895 сая 829.000 төгрөг байна. Үүнээс мөрдөн байцаалтын явцад хоёр их наяд 374 тэрбум 934 сая 309.000 төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Байр, машин, тоног төхөөрөмж 518 тэрбум 39 сая 322 мянган төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилсэн. Нийт хохирлын 47 хувийг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн байна.

.

Лондонд байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө хоёр ширхэг гээд нийт 6.4 тэрбум төгрөгийг 4.7 сая ам.долларыг улсын орлого болгосон.

Мөн тус улсын Виржинийн арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлж, Мөн тус арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг улсын орлого болгон хураан авсан гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
64.119.23.237

Хэнээс ийм их юм хугаагаа вэ. Нэрийг, юу хийж байсныг тодорхой бич. Хулгайчийг ард түмэн мэдэж үеийн үед үр удмаар нь жигшиж байх ёстой. Нуусан л хуйвалдаан орсон байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.