СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Өөрийгөө "сайдын хүү" хэмээн танхайрсан этгээдэд баривчлах ял шийтгэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхонд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч танхайрч буй бичлэг 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нийтийн сүлжээнд тарсан. 

Хууль хяналтын байгууллага шалгаж үзэхэд, жолоодох эрх дуусгавар болсон үедээ, согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан нь тогтоогджээ. Мөн өөрийгөө "сайдын хүүхэд" хэмээн худал ярьсан нь тогтоогджээ.

Дээрх зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийж 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
49.0.136.6

Согтуу, дээрээс нь жолооны эрхгүй машин бариад танхайраад явж байхад 30хан хоног хориод л болоо юу? Заавал Маралмаа шиг хүүхэд дайртал нь толгойг нь илэх ёстой юмуу??

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.