СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-01-25

🔴Нүүрсний хэрэгт холбогдсон этгээд мөнгө угаах зорилгоор 5.4 тэрбум төгрөгөөр оффис худалдан авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нүүрсний хэрэгт сэжигтнээр татагдсан зарим иргэд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаасан үйлдлүүд нь шалгалтын явцад тогтоогджээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батбилэг:

-Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт оффисын зориулалт бүхий талбай 464.5 м.кв оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.9 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдож байна. Тухайн оффисоо түрээслэх замаар 1 тэрбум 91 сая төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулж тус оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байдалтай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
103.10.23.165

Mash ih unetei zuiliig engiin irgen awah bolomjgui bolomjiig hulgailagsad l mongoo ugaah gej negiigee demjij unetei zuiliig hudaldan awdag

Иргэн
1 жилийн өмнө
192.82.84.241

Зарим нь ингэж идэж баяжиж бхад иргэдэд ноогдол ашиг өгөх хэрэгтэй. Энэ нүүрс чинь ард түмний өмч бхад хулгайчид нь тэрбумаар иддэг жирийн иргэнд юу ч оногдохгүй байж болдог пм уу. Шударга ёс ардчилал нь мөн үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.