СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-02

ЖҮДО: Манай 2 бөх Алтын төлөө, 3 бөх Хүрлийн төлөө барилдана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

Тус тэмцээнд манай улсаас харьцангуй залуу бөхчүүдийг сойсон бөгөөд бүгд амжилттай сайхан барилдаж байна. Өчигдөр манай 14 бөх барилдсанаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, 3 шагналт тавдугаар байр, 2 шагналт долоодугаар байр эзэлсэн амжилтаар 29 орны жүдочдоос медалийн чанараар хоёрдугаарт эрэмблэгдэж байна. 

Тодруулбал:

  • Эрэгтэйчүүдийн +100кг жингийн аваргын Алтан медалийн төлөө Б.Тэмүүлэн хагас шигшээд МУГТ Н.Түвшинбаярыг ялсан Ким Минжонтой барилдана.
  • Эрэгтэйчүүдийн 90кг жингийн аваргын төлөө Б.Бат-Эрдэнэ Алтан медалийн төлөө Япон улсын жүдоч Окада Хидешитэй барилдана.
  • Эрэгтэйчүүдийн +100кг жинд МУГТ Н.Түвшинбаяр аварга эхний тойрогт нутаг нэгт О.Цэцэнцэнгэлтэй барилдан хоёр ваза-ари үнэлгээгээр ялсан. Хагас шигшээ барилдаанд БНСУ-ын жүдоч Ким Минжонд ялагдснаар хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Гаудиер Кэвинтэй барилдахаар боллоо. Харин аваргад ялагдсан О.Цэцэнцэнгэл дагах барилдаанд Австрали улсын тамирчин Берард Николастай барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн +78кг жингийн А хэсгийн аваргын төлөө Д.Номинзул БНХАУ-ын жүдоч Жиан Янантай барилдаж ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон. Дагах барилдаанд Энэтхэг улсын бөх Маан Туликаг ялсанаар хүрэл медалийн төлөө Тайван улсын бөх Цай Жиа Вэнтэй барилдах юм. 

www.livetv.mn сайт тэмцээний талаар мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай дамжуулахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.