2023 оны цэргийн бүртгэл орон даяар явагдаж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.
Тэгвэл 2023 оны цэргийн бүртгэлийг энэ сарын 4-30-ны өдрүүдэд орон даяар гурван сувгаар хийж байна. Иргэд www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператораар дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
-Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.
-Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.
-Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
Өөрийн биеэр очихдоо дор дурдсан зүйлсийг заавал авч очно.
-3 хувь цээж зураг
-иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
-2500 төгрөгтэй байх.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүртэгүүлж амжаагүй хүн хаана яаж бүртэгүүлнх вэ