СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд шөнөдөө 41-43 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -40...-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -34...-39 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -29...-34 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27...-32 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41...-43 градус, бусад хэсгээр -34...-36 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -41...-43 градус, өдөртөө -27...-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -41...-43 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.