СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

38 иргэнд хуурамчаар тэтгэвэр олгосон байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2041 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдийг дурдвал:

-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй 38 иргэнд тэтгэвэр олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байсан Б.Б, Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б, Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын хоёрдугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй нууцаар гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ц нь цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.108

Залуучуудын мэдлэг маш муу бна.Тэнэг л биш бол тэтгэврийн насанд хүрээгүй хүнд тэтгэвэр олгож байдаг.Ном сонин хууль дүрэм л уншдаггүй гайдаа.Хэлэх муу үг олдохгүй юм бна

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.85

Хэдэн тэрбум их наядаар хулгай хийсэн хүмүүс ерөнхийлөгч болоод байхаар залуучууд дуурайна шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.