Хил хамгаалах байгууллагаас анх удаа “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөө”-нийг есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Тус зөвлөгөөнд хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тэргүүний хугацаат цэргийн алба хаагч, түрүүч Н.Гомбодорж амжилттай оролцоод ирсэн билээ.
Зөвлөгөөнд оролцсон хугацаат цэргийн алба хаагч бүрийг урамшуулж орон нутгийн чөлөөгөөр шагнасан. Шагналын орон нутгийн чөлөөгөө эдлэн ангидаа ирсэн Н.Гомбодоржид анги хамт олон нь хүндэтгэл үзүүлэн хилийн 0131 дүгээр ангийн захирагчийн тушаалаар ахлах түрүүч цол олгож, “Хилийн төлөө” тэмдгээр шагналаа.
Түрүүч Н.Гомбодоржийн хувьд шинэ цэргийн анхан шатны сургалтын төвийг “Онц” дүнтэй, дэд түрүүч цолтойгоор төгсөж байсан манай ангийн шилдэг хугацаат цэргийн алба хаагчдын нэг төлөөлөл юм. Тэрээр тэмцээнд оролцсон туршлага, цаашид хэрхэн бэлдэж оролцох болон зөвлөгөөний талаар ярилцлага уулзалтыг бусад хилийн салбаруудад үүрэг гүйцэтгэж буй хугацаат цэргийн алба хаагчидтай хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.