Үндэсний бие хамгаалах "Монгол-Зо" урлагийн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ны өдөр Их Засаг олон улсын их сургуулийн “Чингис Соосэ” цогцолборын спорт зааланд зохиогдлоо.
Тэмцээнд 9 ангилалд 13 клубийн шилдэг 97 тамирчин өрсөлдсөнөөс Хилийн цэргийн 0303 дугаар ангийн “Алтан шонхор” клубийн тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Амжилт гаргасан тамирчдыг дурдвал, 65 кг-д өрсөлдсөн олимпын таеквондогийн спортын мастер, дэд ахлагч Б.Мөнх-Учрал мөнгөн медаль, А.Адьяа хүрэл медаль, хүнд жин буюу +75 кг-д хошууч С.Ариунболд хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Эх сурвалж: ХХЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.