СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-01-23

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш хаалттай болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаагийн шүүх хурал маргааш хаалттай явагдана.

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрөгч 12 дугаар сард түүнд хилийн хориг тавьсан. Тэгвэл тус хэргийн шүүх хурал маргааш 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал хаалттай явагдах юм байна. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулна гэж хуульд заажээ. 

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан юм.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.235

huuhed eelgui uls ym doo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.