СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-09

Тулаанч Г.Баяндүүрэн хугацаат цэргийн алба хаагчидтай уулзлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Олон улсын хэмжээний мастер, “Бишкек-2022” байлдааны самбын дэлхийн аварга, Жиу жицугийн бор бүстэй, “MMA” холимог тулааныг 4/1 амжилттайгаар урагшилж буй залуу тулаанч Г.Баяндүүрэн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт ярилцлага хийлээ.

Энэхүү уулзалтаар хугацаат цэргийн алба хаагчид маань залуу тулаанчийн тулалдааны талаар болон холимог тулааны спортын онцлог, тэсвэр тэвчээр, эр зориг болон гаднын улсын дэвжээн дээр гарах сэтгэгдэл гээд олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа.

Мөн хугацаат цэргийн алба хааж буй залууст өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн төлөө хэрхэн хөдөлмөрлөж, хөлс хүч, эр зориг, тэсвэр хатуужил гарган зүтгэж байгаа тухайгаа ярин “Хүн, тэр дундаа залуу хүн өмнөө тавьсан зорилгынхоо төлөө цаг мөч бүрд, зогсолтгүй зүтгэх учиртай ” гэсэн үгээр уулзалт ярилцлагыг өндөрлөлөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.