Дэд хурандаа Ц.Мягмардорж захирагчтай Хилийн цэргийн 0303 дугаар ангийн буудагч тамирчид Монголын практик буудлагын холбооны Карабины төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
Тэмцээн 2022 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суман дах Монголын практик буудлагын холбооны төв талбайд зохион байгуулагдлаа.
Гар цэнэглэлттэй опен, хагас автомат стандарт, хагас автомат опен гурван ангиллаар зохион байгуулагдсан энэхүү тэмцээний карабины стандарт ангилалд хувийн дүнгээр хошууч Г.Бямбажаргал хүрэл медаль, эмэгтэйчүүдийн төрөлд ахлах ахлагч Б.Давааням алтан медаль, карабины стандарт ангилалд багийн дүнгээр хошууч Г.Бямбажаргал, ахмад С.Ариунболд нар мөнгөн медаль хүртэж, ахлах ахлагч М.Мөнхбадрал, ахлах ахлагч Б.Давааням нар хүрэл медаль хүртлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.