СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орхон голын мөс цөмөрч суусан машиныг татан гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн нутагт гурван зорчигчтой суудлын автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөржээ. 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Халуун усны адаг” гэдэг газарт Хужирт сумаас тус сумын Сайрт хэмээх газрын чиглэлд явсан гурван зорчигчтой суудлын автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөржээ. 

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 22-ны 1:35 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Тоёота прoбокс” загварын суудлын автомашин Орхон  голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ. 

Зам товчлох зорилгоор голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ззз
1 жилийн өмнө
66.181.191.158

Энэ хүмүүс ер нь ухаан нь эрүүл үү.анхааруулаад байхад өөрсдөө үхлээ эрээд гүйж очоод байх нь сонин.Мэдлэг муу ахмадын үгийг сонсох дургүй ном сонин уншихгүй.мөртөө хэрүүлд хүн доромжлохдоо эр эмгүй маш сайн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.