Монгол, Оросын хилийн хамтарсан бүлэг цасан шуурганд уруудсан 60 үхрийг хилийн зурваст илрүүлж, эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэний энэ сарын 10-нд өгсөн мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0285 дугаар ангийн эрэл хайгуулын бүлэг ОХУ-ын хилчидтэй хамтран ажиллаж, шуурхай эрэл зохион байгуулжээ. Хамтарсан бүлэг цасан шуурганд уруудсан 60 үхрийг хилийн зурваст илрүүлж, эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Хилчид Монгол Улсын иргэнд учирч болох 60 сая төгрөгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Түүнчлэн малаа эзэн хариулгатай байлгах, малаа алдахаас урьдчилан сэргийлэхийг иргэдэд онцгойлон анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.