СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-01-23

Зураач Т.Отгонбаяр "Алтан гадас" одонгоос татгалзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Зураач Тодын Отгонбаяр нь 1983-1987, 1997-2003 онуудад монгол маркийн ерөнхий зураачаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Лондон хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа нэгэн юм. Монгол улсаас Лондонд суугаа Элчин сайдын яамнаас түүнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнасныг дуулгаж, ирж авахыг урьжээ. Харин тэрбээр хүлээн авахаас татгалзсан байна. 

Энэ талаараа зураач Т.Отгонбаяр: 

-Намайг энэ гоё одонгоор шагнасан тухай Элчин сайдын яамнаас мэдэгдэж, баяр хүргэн, ирж гардан авахыг хүсчээ. Аливаа шагнал тодорхой зэрэг зиндаатай, тухайн хүндээ тохирсон байх учиртай гэж би боддог. Өнгөрсөн нийгэм энэ тал дээр харин ч нэг авууштай чанараар нэлээд хатуу дэг журамтай ханддаг, тэр нь ч зөв байсан гэж боддог юм. Тэр үед ийм дараалалтай байсан.

Эхлээд байгууллагадаа үнэлэгдэнэ. Миний явсан замналаар бол, би эхлээд маркийн зураач байсан гэдгээрээ Монгол маркийн удирдах байгууллага Монгол шуудангаас үнэлэлт авна. Дараа нь мэргэжлийн байгууллага болох Монголын Урчуудын Эвлэлээсээ үнэлэлт авна. Дараагийн шат нь илүү өндөрсөж засаг төрийн байгууллагаас, тухайлбал соёл урлаг хариуцсан яамнаас үнэлэлт авч байж Засгийн Газрын Хүндэт Жуух бичигт хүрнэ. Энэ олон шатаар өгссөөр Төрийн дээд байгууллага, тэр үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд (одоогоор бол Ерөнхийлөгч) хүрч байж төрийн одон медаль хүртэх болзлоо хангадаг байлаа. Тэр нь бас дараалал, зиндаатай. Эхлээд "Хөдөлмөрийн хүндэт медаль" гэж нэг шат байсан. Энэ олон цэнзурийг давсаны дараа л Төрийн дээд одон "Алтан гадас" хүртдэг байсан журамтай байсан юм л даа.

. Надад ийм зиндаанд хүрэх айхтар хийж гийгүүлсэн юм алга. 

Ийм учраас энэ эрхэм шагналаас өчүүхэн би сүрдэж хүлээн авах боломжгүй гэж бодож байна. Намайг шагналд тодорхойлсон хүмүүс, дэмжсэн ЭСЯ, шагнах зарлигаа буулгасан Ерөнхийлөгч та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байгааг хүлээн авна уу. Намайг зөв ойлгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ахмад
1 жилийн өмнө
66.181.160.73

зөв бодолтой ухаалаг хүн бна..одоогийн шагнал ямар ч хүндгүй болсон бөлгөө

жак
1 жилийн өмнө
202.126.92.194

Өөрийн бодолтой ,ёс суртахуунтай хүн ийм гоё.Одооний 80д оны суганы үс цүнх баригч нар алтангадас хөдөлмөрийн гавьяаг ижилсүүлчихсэн шааж явах юм.хүний өмнөөс ичих ямар хэцүү юм бэ

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.108

Жинхэнэ ёс зүйтэй хүн байна даа.Яг үнэн хэлчихлээ дээ.гэтэл одоо цаг үед 2-3 жил ажилсан залуучууд шууд Алтангадас шүү ичиж үхмээр байдаг.

Ззз
1 жилийн өмнө
103.57.92.108

Тэр намайг шагнасангүй гээд гонгиноод байдаг зураач Өнөрчимэгт өгчөөчдээ

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.85

Хөдөлмөрийн баатар болгочихоод маргааш нь шоронд хийчихдэг болохоор ямар ч үнэ цэнэгүй шагнал нэртэй төмрөөр яах ч юм билээ. Төрийн албанд дарга нарынхаа үгээр дуугүйхэн гэлдрээд байвал толгой дараалан Алтан гадас өгдөг болсон.

Хотын уугуул иргэн
1 жилийн өмнө
150.129.143.15

Толгойн эргэсэн, тархиа угаалгасан пяздук. Чамаар Монгол дутахгүй. Хэнд гомдоод гоморхоод байгаа новш вэ. Ер нь, хэн ямар газраас ийм дүүрчихсэн амьтныг шагналд тодорхойлдог байна. Мууч гэсэн Монгол улсын төрийн шагнал шүү. Хэрээ мэдэж Монгол төрийг доромжлоорой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.